Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү бага хуралд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож байгаа.
COP17 бага хурал Цэнхэр бүс, Ногоон бүс гэсэн үндсэн хоёр хэсэгт салбар, өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилж байна.

Хурлын үеэр ажиллах бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд дээрх 2 бүсээс гадна, соёл урлаг, үзэсгэлэн, call center, зочид буудал, нисэх онгоцны буудал, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Нийт 600 сайн дурын идэвхтнүүдийг Ногоон бүс, Цэнхэр бүс, зочид буудал, зам тээврийн чиглэл гэсэн үндсэн чиглэлд тодорхой ажлууд хариуцуулж ажиллуулж байгаа аж.


| COP17: Сайн дурын идэвхтнүүд цэнхэр, ногоон бүс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.