Шууд Chart

ӨНӨӨДӨР: 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө

2023-01-03 07:12:03

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Милениум плаза

09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэг хамтран зохион байгуулах олон улсын “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалт”-ын нээлт болно. Утас: 99077976 /5 давхарын хурлын танхимд/


Хангарди ордон

10:00 цагт: 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө. Утас: 89755575


Төрийн ордон

10:00 цагт: Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болж, Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулна. /"Үндсэн хууль" танхимд/

11:00 цагт: УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын гишүүн, УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Төрийн ордны 2 давхар, Туурган хивсний дэргэдэх студид болно.

14:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/


Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв

11:00 цагт: Жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдөр буюу “Цусны донорын Үндэсний өдөр”-ийг  7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.


Үндэсний Статистикийн Хороо

14:00 цагт: “Зөвлөлдөх санал асуулгын түүврийн аргазүй" сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү хэлэлцүүлгийг "Үндэсний Статистикийн Хороо" пэйж хуудсаар шууд дамжуулна. /201 тоотод/


ӨНӨӨДӨР: 2023 оны цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгнө  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй