Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаанд "Туул-1" коллекторын 3, 4 хэсгийн трасстай давхацсан бусад инженерийн шугам сүлжээг зөөж шилжүүлэх, хамгаалах ажилтай холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа.
Улаанбаатар хотын бохир усны гол цуглуулах Ф1200мм, Ф1400 мм-ийн коллекторуудын тооцоот хүчин чадал ачааллаас хэтэрч өдрийн оргил ачааллын үед шугамуудын дүүргэлт 100 хувьд хүрсэн. Гэр хорооллыг барилгажуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхийн тулд “Туул-1” коллекторыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага тулгараад буй. Тиймээс “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авч ажиллахыг Зөвлөлийн хуралдаанаас Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад даалгав.
| "Туул-1" коллекторын ажлыг эрчимжүүлнэ | ||
| Үзсэн: 51 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.