Шууд Chart

Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна

2026-07-23 17:00:09

Нийслэлийн боловсролын салбарт нийт 1.168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан.

Мөн сургуулийн ачааллыг богино хугацаанд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн зориулалтын барилгыг "Хотхоны бага сургууль" болгон ашиглахаар төлөвлөж буй.

Үүнд төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 840, хоёр ээлжээр 1680 суралцагч, төрийн бус өмчийн нэг цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 280, хоёр ээлжээр 560 суралцагчийг хамруулж, нийт 2240 хүүхэд суралцах боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “1-6-р ангийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд замын хөдөлгөөнд 150.000 машин оролцож байна. Бид есдүгээр сарын нэгнээс өмнө нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна. Холбогдох албаныхан хамгийн түрүүнд хэдэн цэгт хотхоны бага сургууль байгуулах, хичээлийн шинэ жилээс өмнө худалдан авах, түрээслэх боломжийг судалж дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болгоё” гэв.


Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна  
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй