Шууд Chart

Параглайдерийн нисгэгчийн сургалтад Хил хамгаалах байгууллагаас хоёр эмэгтэй алба хаагч суралцаж байна

2023-01-13 14:56:17

Хилийн цэргийн 0303 дугаар анги 2023 оныг сургалтын жил болгож, алба хаагч нараа чадваржуулах сургалтын хүрээнд зааварлагч багшийн бүрэн хяналтанд явагдах “Solo” нислэг хийх чадвар эзэмших сургалт анх удаа явууллаа.

Онолын хичээлээр шүхрийн жолоодлого, цаг агаарыг шинжих, техникт нислэгийн онол, хөөрөх болон газардах, нислэгийн үед дагаж мөрдөх ёстой үйл ажиллагааны журам, хүний хүчин зүйлсийн хориглох журам, аюулгүй байдлаа хангах зэргийг онолын түвшинд сургалтаар орсон. Нийт онолын 30, дадлагын 70 цагийн сургалт зохион байгуулагдана.

Сургалт явуулж буй багш А.Батдаваа Монголын ханглайдинг, паралайдингийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Агаарын спортын “Шонхор” клубийн тэргүүн юм. Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багш дасгалжуулагч Паралайдингийн цэгт газардах төрлөөрөө өнөөгийн байдлаар Монгол Улсад чансаагаараа нэгдүгээрт, дэлхийд 129 дүгээр бичигдэж байгаа чадварлаг багшийн удирдлагад хилчин тамирчид сургалт авч байна.


Параглайдерийн нисгэгчийн сургалтад Хил хамгаалах байгууллагаас хоёр эмэгтэй алба хаагч суралцаж байна  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй