Шууд Chart

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг түр хойшлууллаа

2023-04-17 11:21:51

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 минутад эхэлсэн.

Тус хуралдаан прокурор 6, шүүгдэгч 79, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2 нийт 192 оролцогч болон ажиглагчаар 5 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцож эхэлсэн боловч шүүх хуралд ирээгүй байгаа 1 шүүгдэгч, 1 хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг өнөөдрийн 13.30 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.


"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг түр хойшлууллаа  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй