Шууд Chart

“Судалгаанд суурилсан инновац” сэдэвт ахисан түвшний мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа

2023-04-24 10:28:49

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимээс “Судалгаанд суурилсан инновац” сэдэвт ахисан түвшний мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан оролцогчдод гэрчилгээ гардууллаа.

Мэргэшүүлэх сургалтаар судалгааны арга зүй эзэмших, статистик боловсруулалт хийх, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд нэвтэрсэн шинэ техник, технологийн ололт амжилтыг судалгааны ажилд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэг олгосон юм.

Мөн ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор Г.Ганзориг, Ч.Батжаргал нар статистик мэдээлэл боловсруулах программ хангамж,  spss, pls, sem ашиглах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардал, зохион байгуулалт сэдвээр сургалт хийлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.


“Судалгаанд суурилсан инновац” сэдэвт ахисан түвшний мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй