2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Өнөөдөр буюу шалгалтын эхний өдөр хуваарийн дагуу Монголын түүх, Англи хэлний шалгалтыг авч байна.
Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай.
Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар
| Элсэлтийн ерөнхий шалгалт Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ | ||
| Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.