Анх 2020 онд байгуулагдсан тус сургуулийг олон улсын хөтөлбөртэй сургууль болгохоор зорьж, Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/272 тушаалаар олон улсын хөтөлбөрөөр хичээллэх шийдвэрийг гаргаж байсан юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан нийслэлийн дүүргүүдэд ажиллах үеэр тус сургуулиар зочилж, зөвшөөрөл олгож, эхлүүлж байсан олон улсын хөтөлбөр хэрхэн нутагшиж, суралцагчдын сурлагын амжилт хэрхэн сайжирч, багш нар хэрхэн хөгжиж байгаатай танилцлаа.

Олон улсын шалгалтад бэлтгэх хүрээнд жилд 4, нийт 10 удаагийн МОСК шалгалтыг Шинэ эхлэл сургуультай хамтран Кембрижийн стандартын дагуу өгч, амжилтаа ахиулж байна. Математик, англи хэл, байгалийн ухааны checkpoint шалгалтад 2026 онд 49 сурагч шалгалт өгч, материалаа олон улсын шуудангаар илгээсэн байна.
Засгийн газрын бодлогын хүрээнд тус сургуулийг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх жишгийг бусад сургуулиудад нэвтрүүлэх, “Google fоr reference school” болгох, шаардагдах лабораторийг шийдвэрлэх зэргээр асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
| Олон улсын хөтөлбөрийг нутагшуулж болох сайн туршлагыг нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулиас харж болно | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.