Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1215 дуудлага мэдээлэл иржээ

2026-07-06 09:52:33

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд чатбокс мессэж сувгаар нийт 1215 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 233 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 95, мэдээлэл хүссэн дуудлага 633, зорилтот бус 253 дуудлага, өргөдөл санал нэг дуудлага бүртгэгдсэн байна.  

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 212 байгаагаас аймгийн хэмжээнд 68 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 144 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 19 хүүхэд үйлчилгээ авсан байна.

 


Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1215 дуудлага мэдээлэл иржээ  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй