Шууд Chart

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 292 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв

2023-06-17 11:24:04

Прокурорын байгууллага 2023 оны зургаадугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 432 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1061 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 292 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 769 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 5 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 421 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 25 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 42 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

 Эх сурвалж: УЕПГ
 

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 292 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй