Шууд Chart

Х.Нямбаатар: Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө

2023-12-11 11:33:58

"Өглөөний уулзалт" үргэлжилж байна. Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна.
 
Нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.
 
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө. Ингээд 24 сарын дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна.
 
Эхний ээлжид 20 мянган айл өрхийн дулааны хэрэглээг цахилгаан халаагуураар шийдэх, 80 мянган өрхөд угаарын хийгээд давхар шатаах зуухаар хангах, азотын давхар исэл үүсгээд байгаа 40 мянган автомашины хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байгааг онцлон дурдав.
 
Эх сурвалж: БОАЖЯ

 


Х.Нямбаатар: Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нямбаатарт [127.0.0.xxx] 2023-12-11 13:42
Наад Утаанбаатараа тараагаач ээ, хэт төвлөрөл бий болгоод, тэр нь түгжрэл стрэсс, утаа бохирдол, ядуурал зовлон үүсгээд байх юм, их дээд сургуулиудыг хамаарал бүхий аймгийн төвүүд рүү нь гарга, тэрнээс биш метро дүүжин тээвэр гэх мэт хэзээч бүтэшгүй үлгэр яриад суух цаг байна уу та нарт,

Бидэнтэй нэгдээрэй