Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард байгууллагад нийт 79 өргөдлийг хүлээн авч, 70 өргөдлийг шийдвэрлэв.
Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай, 25 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.
Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс 1 талархал, 5 гомдол шилжүүлснийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
| ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.