Шууд Chart

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл ашиглалтад орсноор хогийн цэгт булшлах хаягдлын хэмжээ 5-8 хувь буурна

2026-05-06 13:40:24

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн гол зорилго нь, Улаанбаатар хотод жилээс жилд өсөн нэмэгдэж буй ахуйн хог хаягдлын хэмжээг бууруулах, төвлөрсөн хогийн цэгүүдийн ачааллыг хөнгөвчлөх, хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргахад чиглэнэ.

Мөн хогноос ялгарах хүлэмжийн хийг багасгах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар нийслэлийн экологийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.

Төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн хатуу хог хаягдлын 50-иас дээш хувийг булшлах бус боловсруулах дэд бүтэц бүрдэх бөгөөд дахин боловсруулах боломжгүй 42 хүртэлх хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нөхцөл бүрдэнэ.

Ингэснээр хогийн цэгт булшлах хог хаягдлын хэмжээ 5–8 хувиар буурахаас гадна эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, хотын дэд бүтцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.

Тус үйлдвэр нь хоногт 1,270–1,500 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн.

Мөн хоёр иж бүрдэл шатаах зуухтай, уурын үзүүлэлт нь 6.4 МПа даралт, 450°C температуртай ажиллах юм.

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжилт босгох, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг урьдчилсан байдлаар зарлаад байна. 


“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл ашиглалтад орсноор хогийн цэгт булшлах хаягдлын хэмжээ 5-8 хувь буурна  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй