Шууд Chart

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн геологийн танхимын үзмэрүүд шинэ дээжээр баяжлаа

2026-05-06 09:32:11

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейгээс гаргасан хамтран ажиллах саналыг "Эрдэнэс Монгол" ХХК таатайгаар хүлээн авч, музейн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, уурхайн газруудаас ирүүлсэн, эх орныхоо газрын хэвлийн баялгийг илтгэх ховор бөгөөд сонирхолтой геологийн дээжүүдээр музейн Геологийн танхимд хүлээлгэн өгчээ.

Энэхүү үйл явдал нь Монгол орныхоо байгалийн өв, геологийн тогтоц, эрдэс баялгийн олон янз байдлыг хойч үедээ танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд томоохон түлхэц болж байна.


Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн геологийн танхимын үзмэрүүд шинэ дээжээр баяжлаа  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй