Шууд Chart

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэллээ

2026-05-06 10:04:06

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоог нэмэгдүүлэх зорилготой “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих” нэг сарын аяны нээлт боллоо.

Аяны хүрээнд иргэдийн сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл гутрал, ажлаас халшрах хам шинж, стрессийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн иргэдэд чиглэсэн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөх үйлчилгээг 4 хоногийн хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна. Үзлэгийн үеэр сэтгэц болон сэтгэл зүйн эмгэгийн эрт илрүүлэг хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд цаашдын эмчилгээ, хяналтад холбох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Цаашид аяны хүрээнд эмч нарыг чадавхжуулах сургалт, олон нийтийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн бодит үр дүнг бий болгохоор ажиллаж байна гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 


Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэллээ  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй