Шууд Chart

E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна

2026-05-06 13:13:31

Сүүлийн үед төрийн үйлчилгээний E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд олноор тархаж байна.

Энэ нь таны хувийн болон банкны мэдээллийг хулгайлах зорилготой "фишинг" (phishing) халдлага юм.

Та юу хийх хэрэгтэй вэ?

Бүү дар: Дээрх болон үүнтэй төстэй сэжигтэй холбоос дээр ямар ч тохиолдолд бүү дар.

Мэдээллээ бүү оруул: Цахим хуудсанд нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл болон бусад хувийн мэдээллээ хэзээ ч бүү оруул.

Устга: Ийм төрлийн зурвас, линк хүлээн авсан бол тэр даруйд нь устгаж, илгээгчийг блокло.

Албан ёсны сувгийг ашигла: Төрийн үйлчилгээг зөвхөн e-mongolia.mn албан ёсны вэбсайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан аваарай.

Бүх нийтийн мэдээллийн аюулгүй байдлын төлөө энэхүү мэдээллийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ түгээж сэрэмжлүүлээрэй. 


E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй