Шууд Chart

Бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг

2023-12-14 10:01:09

Хүйтний эрч чангарч байгаа тул бүх насныхан, ялангуяа бага насны хүүхдүүд, өсвөр насныхан хүйтэн сэрүүний улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөж хэвшээрэй.

Бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг тул заавал малгай өмсгөөрэй.

Малгай өмсөхгүй байх нь 

- Хараа муудах, нулимс гоожих

- Сонсгол муудах

- Толгой өвдөх /тархины судас нарийсах/

- Дархлаа муудах

- Томуу, томуу туст өвчин тусах

- Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг. 

Эх сурвалж: НЭМҮТ 


Бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй