Шууд Chart

Гадаад харилцааны яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурал боллоо

2023-12-14 10:15:23

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэд захирал Б.Нямдавга болон холбогдох албаныхан ХНХЯ, ХБХХЕГ, төрийн бус байгууллагуудын төлөөллийг /2023.12.11/ хүлээн авч уулзлаа.
 
Хурлаар Гадаад харилцааны яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний тайланг танилцуулж, 2024 оны төлөвлөгөөнд оруулах саналын талаар хэлэлцсэн юм.
 
-Мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор албан ёсны цахим хуудас болон Консулын үйлчилгээний цонхон дээрээ видеог дохионы хэлтэй байршуулах;
-НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг 2024 оны төлөвлөгөөндөө оруулж ажиллах, мэргэжлийн орчуулга хийх;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаад руу спорт , урлаг соёл, олон улсын арга хэмжээнд оролцоход дэмжиж ажиллах зэрэг саналыг төрийн бус байгууллагуудаас гаргасан юм.
 
Тус дэд зөвлөлийн зүгээс хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэргэжил арга зүйн дэмжлэг авч, эргэх холбоотой ажиллана гэдгээ илэрхийллээ.
 
Эх сурвалж: ХНХЯ

 


Гадаад харилцааны яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурал боллоо  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй