Шууд Chart

Эрчим хүчний яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл тайлангаа танилцууллаа

2023-12-14 10:18:27

Эрчим хүчний яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдаж, 2023 онд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцаж, 2024 онд хийх ажлын талаар санал хүсэлтээ солилцлоо.
Уулзалтыг Эрчим хүчний яамны Дэд сайд Н.Тавинбэх ахалж, яамны удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
 
Тус дэд салбар зөвлөлөөс 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрчим хүчний хөнгөлөлтийн талаарх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор дулаан дамжуулах болон түгээх сүлжээ компаниуддаа сарын аян зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, хөгжлийн бэрхшээлийн хандлага ойлголтын сургалтад албан хаагчиддаа тогтмол хамруулан ажиллахаар боллоо.
 
Эх сурвалж: ЗТХЯ

 


Эрчим хүчний яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл тайлангаа танилцууллаа  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй