Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх, Булган аймгийн ЗДТГ-ын 2023 оны үйл ажиллагааг үнэлж, дүгнэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор иргэдээс санал асуулгыг авч шаардлага хангасан сумдыг тодруулжээ.
Төрийн үйлчилгээ, Төр эдийн засаг, нийгмийн бодлогын удирдлагын ажиллагааны IS0 9001: 2016 чанарын менежментийн тогтолцоо шаардлагыг Хангал, Гурванбулаг, Дашинчилэн сумдын ЗДТГ хангаж, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон “Кю Сертф” компанийн удирдлагууд албан ёсоор гардууллаа гэж Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.



| Булган аймгийн 3 сум Олон улсын чанарын менежмент хангасан гэрчилгээтэй боллоо | ||
| Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.