Шууд Chart

“Найрамдал-2” зуслан байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгөв

2023-12-15 12:45:23

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/129 дүгээр тушаалаар Олон улсын хүүхдийн "Найрамдал-2" зуслан байгуулах төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий салбар дундын ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн хуралдааныг энэ сарын 13-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл нар удирдан зохион байгуулж, холбогдох албан тушаалтан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний болон барилгын зураг, төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгч нарт 7 хоногийн хугацаатай үүрэг, даалгаврыг өгч, хэрэгжилт, үр дүнгээ ажлын хэсэгт танилцуулахыг чиглэл болгов гэж ХНХЯ-наас мэдээллээ.  


“Найрамдал-2” зуслан байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгөв  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Н [127.0.0.xxx] 2023-12-15 20:27
Найрамдал 2 гэж олон тэр бум төг зарсан,өвөл зунгүй хүйтэн байдаг газар заавал зуслан барих гээд байдгийг ерөөсөө ойлгохгүй юм, Хүүхдүүдээ яаж зөөх гээд олон асуудал байна, Гүндалай гэдэг нөхөр олон тэрбум төг нэхээд газараа өгөхгүй байгаагэсэн сурагтай

Бидэнтэй нэгдээрэй