Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх 7 дахь удаагийн сургалт 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод танхимаар зохион байгуулагдлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх сэтгэл зүйчид “Боловсролын сэтгэл зүйч”-ээр амжилттай суралцан сертификатаа гардан авсан юм.
Сургалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Сэлэнгэ, Ховд аймаг болон нийслэлийн 23 ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч хамрагджээ.

Эх сурвалж: БШУЯ
| Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалтын төгсөгчид сертификатаа авлаа | ||
| Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.