Шууд Chart

"Байнгын асаргааны үйлчилгээний судалгаа-2023" судалгааны үр дүнг танилцууллаа

2024-02-01 11:11:36

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт “Байнгын асаргааны үйлчилгээний судалгаа” хийж, үр дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд танилцууллаа.

Улаанбаатар хотын 2 дүүрэг, 2 аймгийн 6 сумын хэмжээнд байнгын асаргааны үйлчилгээнд хамрагдаж буй зорилтот бүлгийн иргэд, асаргаанд байгаа иргэд, асаргаанаас хасагдсан болон хамрагдах хүсэлтэй иргэдийг хамруулан ганцаарчилсан ярилцлагын аргаар чанарын судалгааны аргачлалын дагуу гүйцэтгэсэн.

Энэхүү судалгааны нь холбогдох бодлого, хөтөлбөр боловсруулахад ашиглагдах суурь мэдээлэл болох юм.

Мөн байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэдийн мөнгөн тэтгэмжийн үйлчилгээний хэрэгжилт, оролцогч талуудын хүрээнд тулгамдаж буй асуудал, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмжийг дээрх судалгаанд үндэслэн боловсруулна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


"Байнгын асаргааны үйлчилгээний судалгаа-2023" судалгааны үр дүнг танилцууллаа  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй