Шууд Chart

Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа

2026-07-25 13:07:14

Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа.

Түргэн тусламж болон онцгой байдлын албаны тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй нарийн гудамж, мухар зам, эргэлтийн цэгүүдийг чөлөөлөн өргөтгөлөө.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлдэг нийт өргөдөл, гомдлын 60 орчим хувийг орц, гарцтай холбоотой асуудал эзэлж байна.

Иймд ирэх 2027 онд Яргайтын богино аманд орц, гарц чөлөөлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.  


Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй