Шууд Chart

Герман улс “Passive House” төслөөрөө эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна

2026-07-24 11:54:34

Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Passive House (Passivhaus) стандартыг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү стандарт нь орон сууц, сургууль, эмнэлэг, оффис зэрэг барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээг уламжлалт барилгатай харьцуулахад 80–90 хувиар бууруулах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Энэхүү стандартын үр дүнд энгийн орон сууц нэг ам метр талбайд жилд ойролцоогоор 120–150 кВт.цаг халаалтын эрчим хүч хэрэглэдэг бол Passive House барилга 15 кВт.цаг/м²-аас бага хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, халаалтын эрчим хүчний хэрэглээг ойролцоогоор 90 хүртэл хувиар бууруулдаг байна.

Passive House стандартын дагуу баригдсан барилгууд нь маш сайн дулаалгатай хана, дээвэр, суурьтай бөгөөд гурван давхар шилтэй, агаар нэвтрүүлэхгүй өндөр чанарын цонх суурилуулдаг. Мөн доторх дулааныг гадагш алдахгүйгээр цэвэр агаар оруулдаг дулаан сэргээх агаар сэлгэлтийн систем ашигладаг тул өвлийн улиралд бага хэмжээний эрчим хүчээр тав тухтай дулаан орчныг бүрдүүлдэг.

Түүнчлэн нийт анхдагч эрчим хүчний хэрэглээг халаалт, хөргөлт, халуун ус, ахуйн цахилгаан 50–75 хувиар бууруулах боломжтой юм байна.

Passive House стандарт нь зөвхөн эрчим хүч хэмнэх бус, иргэдийг жилийн дөрвөн улиралд тогтмол дулаан, цэвэр агаартай, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын шийдэл болоод байна.


Герман улс “Passive House” төслөөрөө эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй