Живэлт нь урьдчилан сэргийлэх боломжтой ослын нас баралтын гол шалтгаануудын нэг юм.
Хүүхэд, өндөр настан, усны орчинд ажиллаж, аялж буй хүн бүр эрсдэлд өртөх магадлалтай.
Улсын хэмжээнд 2021-2025 онд усны ослын улмаас 105 хүүхэд амь насаа алдсан бөгөөд нийт усны ослын 11 хувь нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, 3 хувь нь хийлдэг завь, гудаснаас унаснаас шалтгаалсан байна.
Иймд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
-Усанд сэлэхдээ хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
-Аврах хантааз хэрэглэх дадлыг хэвшүүлэх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх
-Усны гүн, урсгал, цаг агаарын нөхцөлийг урьдчилан шалгахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриалж байна.
| "Дэлхийн усанд живэхээс урьдчилан сэргийлэх өдөр" тохиож байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.