“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар орчимд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсэгт инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, авто замыг өргөтгөх, шинэчлэх барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэхтэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд замын хөдөлгөөний түр зохицуулалт, замын тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөж, хөдөлгөөнд саад учруулахгүйгээр өөр чиглэлийн авто замыг сонгон зорчихыг зөвлөж байна.
Та бүхний ойлголцол, хамтын ажиллагаа нь бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.


| Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.