Шууд Chart

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

2026-07-26 09:59:26

Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр болон БНСУ-ын Үндэсний Азийн соёлын төв (ACC) хамтран бүтээн туурвисан “Долоон нар” (일곱 개의 태양) хүүхдийн жүжиг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гванжу хотноо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.

Жүжгийн онцлог:

-Үйл явдал: "Эрхий мэргэн" домогоос сэдэвлэн бүтээсэн олон улсын хамтын ажиллагаат бүтээл

-Амьд хөгжим: Францын бөмбөрчин Реми Клеменсевич, Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчин Д.Буянтөлх, Солонгос үндэсний бөмбөрчин И Ынёб нар жүжгийн хөгжмийг тайзнаа амьд хөгжмөөр эгшиглүүлж, соёлын давтагдашгүй зохицлыг бий болгов.

-Гол дүрд: Эрхий мэргэний дүрд жүжигчин Х.Азбуян, Ганц сүүлтийн дүрд жүжигчин М.Жаргалан, Хараацайн дүрд БНСУ-ын жүжигчин Ким Жиюүн нар тоглолоо.

-Ерөнхий найруулагч: БНСУ-ын уран бүтээлч Ким Мин Жон (Kim Min-jung)

-Дараагийн зогсоол — Монгол Улс:

Үндэсний өв соёлоо дэлхийд сурталчилж буй уг жүжиг нь 2027 онд Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийж, Дархан, Эрдэнэт хотуудаар аялан тоглохоор төлөвлөж байна.


Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ  
Үзсэн: 49 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй