Шууд Chart

Ажиллагааны газар оронд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа

2024-02-06 14:08:48

НҮБ-ын Бүгд Найрамдах Кипр Улс дахь (The Mission of UNFICYP) энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат үүрэгт ажилдаа орж, ажиллагааны газар оронд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа.  

Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын UNFUCYP ажиллагаа нь өнөөдөр НҮБ-аас явуулж байгаа 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм. Кипр нь газар дундын тэнгисийн 3 дахь том арал бөгөөд 1960 оны наймдугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглаж, 2004 онд Европын холбооны гишүүн орон болжээ. Тус улсад 1964 оноос НҮБ-аас цэрэг байршуулан өнөөдрийг хүрсэн ба хошууч генерал Б.Эрдэнэбат нь цэргийн хүчний командлагчаар томилогдсон Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны цэргийн алба хаагч юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Ажиллагааны газар оронд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй