Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

2024-03-04 16:30:30

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Б байрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, тохижуулж үйл ажиллагаагаа эхлүүллээ.
50 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий уг цэцэрлэгт яамны болон харьяа байгууллагын албан хаагчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм.
 
Салбарын сайдын санаачилгаар хэрэгжүүлсэн уг ажлыг цаашид өргөжүүлэн, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж илүү олон хүүхэд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
 
Цаашид салбарын албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилтын хүрээнд ажилчдын орон сууц /Тээвэрчин хотхон/-ыг барьж байгуулна гэдгийг сайд С.Бямбацогт онцоллоо.
 
2-5 насны хүүүхдийн 2 бүлэг нийт 50 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн, хүүхдүүдийн сурч хөгжих орчныг бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, сургалтын орчныг бүрдүүлсэн.
 
Одоогийн байдлаар тус цэцэрлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдын 28 хүүхэд, УБТЗ-ын зүтгүүрийн депогийн 22 хүүхэд нийт 50 хүүхэд хамрагдаж байна.
 
Ташрамд дурдахад, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Хүүхдийн секторын харьяанд 27 цэцэрлэг багтдаг. Эдгээр цэцэрлэгт 4500 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
 
Эх сурвалж: ЗТХЯ

 


Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо  
Үзсэн: 2245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Од [127.0.0.xxx] 2024-03-06 06:37
Маш гоё цэцэрлэг нээгдсэн байна.амжилт хүсье, Төмөр замын хүүхдийн байгууллагад олон цэцэрлэг байдаг.маш хариуцлагатай хүмүүс ажилладаг.дахин баяр хүргэе..Амжилт

Бидэнтэй нэгдээрэй