Шууд Chart

"Гашуунсухайт засварын төв"-д хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ хийхэд бэлэн болжээ

2024-04-04 16:47:52

Хаврын үзлэг шалгалтын ажлын хэсэг шинээр ашиглалтад орж буй "Гашуунсухайт өртөө"-нд байрлах хөдлөх бүрэлдэхүүн засварын төвд ажиллалаа.

Вагон засвар, зүтгүүрийн засвар, замын машин механизмын засварын чиглэлээр байгуулагдсан тус засварын төв ирээдүйд өргөн царигийн зүтгүүр болон стандарт царигийн зүтгүүрүүдийн засварын ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Уг засварын төв нь 32 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 1000м3 түлшний сав бүхий түлш зэхэлтийн иж бүрэн байгууламжийн хамт барилгын ажил 100 хувь хийгдэж дууссан.

Засварын төвийн үйл ажиллагаа бүрэн жигдэрснээр компанийн болон захиалгат хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээнүүдийг хийж эхэлнэ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.  


"Гашуунсухайт засварын төв"-д хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ хийхэд бэлэн болжээ  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй