Шууд Chart

Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй

2026-04-23 11:41:04

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу УБЕГ-ын даргын 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/81 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж, 2026 оны дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цагийн байдлаар иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсоож, мөн өдрийн 21.00 цагийн байдлаар шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарлалаа. 

Орон нутгийн нөхөн сонгууль 16 аймгийн 44 сумын 74 сонгуулийн хэсэгт явагдана.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг мөн хугацаанд зогсоосон бөгөөд нийслэлийн хэмжээнд дүүрэг хооронд, хороо хооронд болон хороон доторх шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн үргэлжилнэ. 

Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй бөгөөд зөвхөн нийслэлд хэвийн ажиллана. Харин нөхөн сонгууль явагдахгүй аймаг, сумын шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандан шийдвэрлэнэ.


Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй