Монголын багийн хамгийн залуу тамирчин, 16 настай Э.Шинэ-Од Азийн элсний наадмын акуатлоны хувийн төрөлд амжилттай уралдаж, тэмцээнээ дуусгалаа. Тэрээр залуу тамирчны хувьд тивийн хэмжээний томоохон наадамд хурд хүчээ сорьж, замын турш тогтвортой уралдсаар 44:13 цагийн үзүүлэлтээр барианд орсон байна.

Энэхүү амжилт нь өсвөрийн тамирчны хувьд олон улсын туршлага хуримтлуулах, цаашид ур чадвараа ахиулах томоохон алхам болж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас жюү жицү, элсний волейбол, гандболын баг тамирчид хэсгийн шат болон тэмцээнээ үргэлжлүүлэх хуваарьтай байна.
Фото: Ч.Ганбат
| "САНЬЯА-2026": Э.Шинэ-Од акуатлоны төрөлд өрсөлдлөө | ||
| Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.