Зохион байгуулалттай гэмт хэрэг, синтетик бодисыг илрүүлэх чиглэлд албаны эрэлч нохдыг бэлтгэх сургалтыг АНУ-тай хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын гаалийн байгууллага Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын Олон Улсын мансууруулах бодис, Хууль сахиулах асуудал эрхэлсэн газартай хамтран дөрөвдүгээр сарын 13-17-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Тодруулбал, гаалийн албаны эрэлч нохдыг зохион байгуулалттай гэмт хэрэг, синтетик хар тамхийг илрүүлэх чиглэлд бэлтгэх сургалтыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын төвд зохион байгуулсан байна.

Тус сургалтыг Дэлхийн гаалийн байгууллагын эрэлч нохойн сургалтын хөтөлбөрийн зохицуулагч Киф Баркер, Их Британийн хилийн албаны ахлах сургагч багш Леза Адамс нар удирдаж гаалийн байгууллагын 32 албан хаагчийг эрэлч нохдын хамт хамруулан албаны нохойг сургах ашиглах ур чадвар, мэдлэг мэдэгдэхүүнийг дээшлүүлсэн байна.
| Эрэлч нохдыг бэлтгэх сургалтыг АНУ-тай хамтран зохион байгууллаа | ||
| Үзсэн: 127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.