Шууд Chart

Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-04-23 06:13:07

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
2026 оны 04 дүгээр сарын 22-ны байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Хөвсгөл, Архангайн зүүн, Увсын баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Ховдын зарим газраар хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангай хойд хэсэг, Баян-Өлгий, Ховд, Төв, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй