ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, түүний харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албанаас Говийн бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын аврагч-нохой хөтлөгчийн давтан сургалтыг энэ сарын 16-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь гамшиг, ослын үед эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, аврагч нохойн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ онцлог юм.
Сургалтад оролцогчид аврагч нохойтой зөв харьцах, дохио командын нарийвчилсан ойлголт эзэмших, бодит нөхцөлд ойртуулсан дадлага сургуулилалтаар дамжуулж нохой-хөтлөгчийн уялдаа холбоо, харилцан итгэлцлийг бэхжүүлж байна.
Мөн гамшгийн үед шуурхай, зөв шийдвэр гаргах, багийн зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх чадварыг давхар хөгжүүлж байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Гамшгийн үед шуурхай, зөв шийдвэр гаргах, уялдаа холбоог бэхжүүлэх чадварыг хөгжүүлж байна | ||
| Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.