Шууд Chart

Олон улсын хүмүүнлэгийн багийн хуралдаан боллоо

2024-06-26 10:34:14

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн ажлын албатай хамтран  ахалдаг Олон улсын хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо.

Хурлыг ОБЕГ-ын  дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра нар удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг сонсож, Хүмүүнлэгийн тусламжийн багийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Мөн НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс Улаанбаатар хотын зарим хороонд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх далан босгох ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Олон улсын хүмүүнлэгийн багийн хуралдаан боллоо  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй