Шууд Chart

"Морьтны гайхамшиг" үзүүлбэр үзүүллээ

2026-07-12 13:05:06

“Дэлхийн адууны өдөр”-ийн баярын талбайд соёл, урлагийн хөтөлбөрүүд үргэлжилж, наадамчин олон, гадаад, дотоодын зочид үндэсний урлаг, морин соёлын гайхамшгийг үзэн сонирхож байна.

Соёлын наадмын онцлох хөтөлбөрүүдийн нэг болох Монголын циркийн алдарт “Морьтны гайхамшиг” үзүүлбэр тоглогдож, хүн, морь хоёрын нэгдэл, олон жилийн сургалт, ур чадвар, тэнцвэр, авхаалж самбааг хослуулсан морин циркийн гайхамшгийг үзэгчдэд толилууллаа.

Монголын циркийн 50 гаруй жилийн түүхтэй энэхүү үзүүлбэр нь монгол адууны сүр хүч, морин урлагийн өв уламжлал, уран чадварыг хослуулан харуулж, наадамчин олон болон гадаад, дотоодын зочдын хүртээл болсон юм гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ. 


"Морьтны гайхамшиг" үзүүлбэр үзүүллээ   
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй