Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 162 хурдан хүлэг шандсаа сорилоо.
Энэ жил Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан соёолон түрүү магнай болж, аман хүзүүнд Дархан-Уул аймгийн алдарт уяач Ганболдын Ариунболдын алаг соёолон давхилаа.
Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хээр, айргийн дөрөвт Архангай аймгийн Чулуут сумын уугуул Цэдэнсодномын Энхболдын халтар, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын харьяат Чалхаагийн Уламбаярын халтар соёолон тус тус хурдаллаа.
| Өмнөговь аймгийн уяач Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.