Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл, сурталчилгааны хоёрдугаар аяныг эхлүүлж байна.
“Хариуцлагатай аялцгаая” хоёрдугаар аян нь монгол иргэдийн хилийн чанадад зорчих, ялангуяа АНУ, БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэсэн цогц, цуврал арга хэмжээ бөгөөд иргэддээ аливаа гадаад улсын визийн талаарх үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг өгөх, хууль бус виз зуучлагчтай тэмцэх, хилийн чанадад гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулах, иргэдийнхээ хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой.
Аялагч та:
- Визтэй холбоотой хууль, дүрмийг зөрчих нь гэр бүлийн гишүүд болон эх орон нэгтнүүдийнхээ ирээдүйд виз авах чадварт хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг анхаарч үзээрэй.
- АНУ, БНСУ-ын визийн мэдээллийг албан ёсны эх сурвалж болох https://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do , https://mn.usembassy.gov/mn/ вэбсайтаас авч, хууль бус виз зуучлагч, бичиг баримт хуурамчаар үйлдэгч нараас болгоомжлоорой.
Виз нь итгэлцлийн баримт бичиг юм. Тиймээс гадаад улс оронд зорчиж буй аялагч иргэдийг визний хугацаагаа хэтрүүлэлгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн "хариуцлагатай" аялахыг Монгол Улсын Гадаад Харилцааны яамнаас уриалж байна.
| “Хариуцлагатай аялцгаая-2” мэдээлэл сурталчилгааны аян үргэлжилж байна | ||
| Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.