Шууд Chart

Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлжээ

2025-04-17 16:22:27

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст иргэдээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 250 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Гомдол, мэдээллийн дийлэнх хувийг орон нутгийн иргэдээс ирүүлсэн байх бөгөөд Баян-Өлгий, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс аймагт шаардлага хангаагүй этгээдийг нийтийн албанд томилсон, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа болон тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж байгаа, орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулсан гэх гомдол давамгайлж байна.

Хяналт шалгалтаар сум орон нутгийн түвшинд төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах,  албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, нийтийн албанд шаардлага, шалгуур хангасан этгээдийг томилох,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэх, нийтийн албан тушаалтны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Завхан аймгийн Боловсролын газар, Увс аймгийн Наранбулаг сумын удирдлагуудад хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр холбогдох зөвлөмж, чиглэлийг хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.


Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлжээ  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй