Шууд Chart

Малын эмийг хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцалжээ

2026-07-02 09:19:37

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Т.Тунгалаг хууль бус малын эмийн худалдаа, түүнтэй холбогдсон хяналт шалгалтын мэдээлэл өгсөн. 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газраас хууль хяналтын байгууллага, Нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран 2026 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд малын эмийн хууль бус худалдаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.

Шалгалтад 24 аж ахуйн нэгж, 5 иргэн болон цахимаар малын эм сурталчилж, худалдаалж байсан 10 гаруй цахим хаягийг шалгасан бөгөөд шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн 43.4 хувь нь хууль, стандартын шаардлага хангаагүй байсан байна.

Хяналт шалгалтаар импортлох тусгай зөвшөөрөлгүй, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилт хийгдээгүй, хадгалалтын болон шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Нийт 187 нэр төрлийн 12,545 ширхэг, 1,159 кг буюу 189.0 сая төгрөгийн үнэ бүхий малын эм, тэжээлийн нэмэлтийг хураан авч, 6 аж ахуйн нэгж, 3 иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.

Мөн хууль бусаар малын эм импортлон худалдаалсан этгээдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар цуцалсан байна.


Малын эмийг хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцалжээ   
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй