
БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаа өнөөдөр /2025.06.20/ болж БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ан Чанг Хо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Энэ нь хоёр улсын Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд хүний эрхийн асуудлаарх одоогийн найрсаг харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой.
Мөн хоёр улсын хүний эрхийн талаарх соёлын болон бусад үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулах, хүний эрхийг төлөвшүүлэх, хамгаалах зорилгоор хүний эрхийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр оруулахад оршино.
БНСУ-ын болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.