Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллага, Ургамал хамгааллын газар, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран “Хүлэмжийн дэвшилтэт технологи-Өрхийн үйлдвэрлэл” сэдэвт сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Дархан-Уул аймагт хүлэмжийн үйлдвэрлэл эрхэлж буй 60 гаруй иргэн хамрагдлаа.
Сургалтаар хамгаалагдсан хөрсний тариалалтын өнөөгийн байдал, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, эрчим хүчний хэмнэлттэй хүлэмжийн технологи болон төслийн танилцуулга, хүлэмжийн таримлын хөнөөлт организм, тэдгээртэй тэмцэх арга, хүлэмжийн аж ахуйн голлох таримлын сорт, тариалалтын агротехнологийн талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж өгөв.

| Дархан-Уул аймгийн хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.