Шууд Chart

Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой

2026-06-30 11:44:04

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Франкфуртын номын яармагийн захирал Юрген Боосыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс болон Франкфуртын номын яармагийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын ном, хэвлэлийн салбарыг олон улсын түвшинд сурталчлах, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчдийн чадавхыг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой чухал асуудал болохыг онцоллоо. Ялангуяа цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, хүүхдийн суралцах орчин өөрчлөгдөж буй энэ үед унших дадал, ойлгон унших чадвар, эх хэлээрээ сэтгэх, мэдээлэл боловсруулах чадварыг дэмжихэд ном, хэвлэлийн салбарын оролцоо улам чухал болж байгааг дурдав.

Тиймээс хүүхдийн номын зохиолчдын чадавхыг нэмэгдүүлэх, Монгол хүүхдийн нас, сэтгэхүй, соёлын онцлогт нийцсэн дотоодын зохиолчдын бүтээлийг олшруулах, чанартай хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. 

 


Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй