Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхөд орших Монгол наадам үзэл санаа, утга агуулгын хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.
Баяр наадмын нээлтийн тасалбарыг маргааш /2026.07.01/ Enaadam.mn, ticket.mn цахимаар сайтаар худалдана. Мөн баяр наадмын нээлтийн тоглолтыг 07-сарын 11-ний 21 цагаас дахин тоглоно.
Наадмын 11,12-ны тасалбар 150 мянга, 7 дугаар сарын 11-ний 21 цагаас тоглох тоглолтын тасалбар 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна
Баяр наадмаар 7 төрлийн автомашины зогсоолыг 20-80 мянган төгрөгийн хооронд худалдана. Мөн энэ жилийн баяр наадмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тасалбар гаргаж, тэргэнцэртэй иргэдэд зориулсан хэсгийг гаргана ажиллаж байна. Энэ жилийн хувьд тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдана. Баяр наадмын бөхийн барилдааны нэг хоёрын давааг 7 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас эхэлж барилдана.
Энэ жил зүлэг ногоон дэмжээг өөрчлөхгүй. Допингийн урьдчилсан шинжилгээг тавдугаар сард авсан байгаа.
Баяр наадмын хурдан морины уралдаанд өөрчлөлт орсон. Долоодугаар сарын 10-ны өдөр шүдлэн, хязаалан уралдсаны дараа эрлийз дунд нас уралдана. Долоодугаар сарын 11-нд Азарга, Их насны дараа мөн эрлийз их нас уралдана.
Долоодугаар сарын 13-нд Дэлхийн морьтны өдрийн том арга хэмжээ Хүй долоон худагт болох учир ийм зохион байгуулалт хийсэн. Олон улсын уралдаан 50 гаруй оронд урилга явуулсан. Морин парад явагдана. Шүлхий өвчин гарсан аймгуудыг хассан байгаа. Морины стандарт батлагдсан байгаа.
Барилдах эрхээ хасуулсан Улсын арслан Р.Пүрэвдагвын асуудлыг МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөл 7 дугаар сарын 06, 07-ны үеэр дахин хэлэлцэж шийдвэр гаргана. Учир Р.Пүрэвдагва арслан МҮБХ-ны Ёс зүй сахиалга хариуцлагын зөвлөлдөө хандсан байгаа.
| Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.