Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын хоёрдугаар олимпиад ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсад энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Олимпиадын албан ёсны нээлт маргааш болох бөгөөд өнөөдөр хоёр улсын төрийн байгууллага хоорондын хурал боллоо.

Хуралдаанаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Газрын хэвлийн ашиглалтын хамтарсан дэд III хуралдаанаас гарсан протоколын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэв.
Монгол Улсын зүгээс олон жил яригдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлж байгаа бөгөөд хууль эрхзүйн зохицуулалт өөрчлөгдөж буйг Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг танилцууллаа. Тэр дундаа, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл хайгуулын ажил урагшилж хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж буйг онцолсон билээ.
Мөн ОХУ-ын зүгээс хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд энэхүү уулзалтаар зарчмын хувьд санал нэгдэв.

| Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.