Шууд Chart

Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна

2025-07-10 11:26:34

Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 11 түймэртэй байгаагаас 9 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:

Тус аймгийн Мандал сумын "Сэртэнгийн ам", "Бугат уул", "Харгантын хушуу", "Бага харгант", "Ерөө сумын "Могойн гол", "Нугар салаа", "Асгатын ам", Хүдэр сумын "Шоргоолжны хадтай хошуу", Цагааннуур сумын "Баруун голын эх"-ийн газарт гарсан 9 ойн гал түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан 2 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Ойн гал түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 275 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 131 хүн, 23 автомашин, 2 мотоцикл буюу 406 хүн, 36 автомашин, 2 мотоциклтой ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй