Шууд Chart

Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

2025-07-13 14:34:33

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Говийн бүсийн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байгаа оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдаж буй оюутан залуусын эцэг, эхчүүдэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-ны өдөр Говийн бүсийн сургалтын төвд амжилттай явагдаж байна.

Энэ өдөр бол зүгээр нэг уулзалт биш. Энэ бол амьдралдаа анх удаа цэргийн дүрэмт хувцас өмсөж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээж яваа хүүгийнхээ өсөлт, өөрчлөлтийг нүдээрээ харж, зүрх сэтгэлдээ мэдэрсэн бахархлын мөч байлаа.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд ангийн түүхэн замналыг танилцуулж, оюутан цэргийн алба хаагчид авьяас, ур чадвараа харуулсан урлагийн тоглолт үзүүлж, жагсаалын үзүүлэх тоглолт, “Амьд гарах арга ухаан”, “Инженер бэлтгэл” хичээлийн бодит сургуулилт хийж, зэвсэг, техникийн танилцуулга, үзэсгэлэн дэлгэж, эцэг, эхчүүд сонирхон үзэж, тайлбар мэдээлэл авлаа.

Олон хоног хүлээсэн уулзалтаар бахархал, баярын нулимстай хүүгээ эр зориг, тэсвэр хатуужилд суралцаж, бие сэтгэлээрээ төлөвшсөнд эцэг эхчүүд нь магнай хагартал баярлаж, бахархаж буй нь сэтгэл хөдлөлөөс гэрэлтэж байлаа. Бид хамтдаа эх орон, ирээдүйн хүчирхэг иргэнийг бэлтгэж байгаа хэмээн сургалтын төвийн дарга эцэг эхүүдэд онцоллоо.

 

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб


Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй